Мэрси Кор Монгол Олон Улсын байгууллаг хамтран хэрэгжүүлсэн “Санхүүгийн Хүртээмж ба Бизнес Хөгжил” төслийн хүрээнд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа


    Мэрси Кор Монгол Олон Улсын байгууллагын “Дасан Зохицох, Даван Туулах Чадвартай Орон Нутгийн Иргэд” хөтөлбөрийн хүрээнд “Санхүүгийн Хүртээмж ба Бизнес Хөгжил” төслийг Хөгжлийн Шийдэл ТББ хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд оролцогч талуудын уулзалт хэлэлцүүлгийг 2019 оны 1 сарын 29- ний өдөр зохион байгуулагдлаа.

Уг төсөл нь Хэнтий, Булган, Сэлэнгэ, Сэлэнгэ аймгийн Хушаат суманд хэрэгжсэн ба мал, аж ахуйн бизнесүүдэд Хөгжлийн Шийдэл ТББ нь Санхүүжилтийн мэдээлэл олгох гарын авлага боловсруулах, бизнес төлөвлөгөө боловсруулан өгөх, Менторшип хөтөлбөр хэрэгжүүлэх, үе шаттай бизнесийн сургалтууд зохион байгуулах, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, Бизнес хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Уг үйл ажиллагаанд ХААХҮЯам, Олон Улсын Хөгжлийн Агентлагууд, тухайлбал Мерси Кор Монгол, Зээлийн Батлан Даалтын Сан, Дэлхийн банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, арилжааны банкнууд болон төсөл санхүүжүүлэгч байгууллагуудын төлөөллүүд махны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудал, уг асуудлыг даван туулахад оролцогч талуудын оролцоо, цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан үр дүнтэй уулзалт зохион байгуулагдлаа.

“Санхүүгийн Хүртээмж ба Бизнес Хөгжил” төслийн үр дүнд 260 гаруй мал аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж малчид, аж ахуйн нэгжүүд хамрагдсан бөгөөд нийт 500 гаран сая төгрөгийн зээлийг амжилттай зуучилж, 90 гаран ажлын байр шинээр бий болсон байна.