Хөгжлийн Шийдэл ТББ нь Мандах Их Сургуультай хамтран ажиллахаар боллоо


Хөгжлийн Шийдэл ТББ нь Мандах Их Сургуультай хамтран ажиллахаар санал нэгдэж, санамж бичигт Хөгжлийн Шийдэл ТББ-ын Төслийн Менежер Б.Хишигсүрэн, Мандах Их Сургуулийн Захирал Г.Нанжид нар гарын үсэг зурлаа.

Хөгжлийн Шийдэл ТББ, Мандах Их сургуулийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд тус сургуулийн оюутнуудын гарааны бизнесийг эхлүүлэх, бизнесийн шинэ санаа дэмжих, тэднийг ирээдүйн Нийгмийн Энтрепренёрууд болгон хөгжүүлэх ажлыг 11-р сар бүрийн гурав дахь долоо хоногийн мягмар гараг бүр тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн Энтрепренёруудын өдөр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Уг санамж бичгийн хүрээнд талууд Мандах Их сургуулийн оюутнуудад Бизнес санааг хэрхэн гаргаж хөгжүүлэх, Бизнес загвар боловсруулах, нийгмийн Энтрепренёршип, бизнес төсөл боловсруулах, зэрэг сургалтуудыг зохион байгуулах зэргээр хамтран ажиллах юм.

Хөгжлийн Шийдэл ТББ нь 2013 онд Лондон хотод төвтэй Youth Business International Олон улсын байгууллагын гишүүнээр элсэн “Залуусын Бизнесийг Дэмжих Санаачилга” хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь 18 – 35 насны залуусын нийгмийн Энтрепренёр болгон хөгжүүлж бизнес эрхлэх, түүнийг дэмжин ажиллах зорилготой юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Хөгжлийн Шийдэл ТББ нь Мандах Их сургуульд салбар оффисын нээлтийн ажиллагааг 2018 оны 11 сарын 23 өдөр Мандах их сургуулийн байранд зохион байгуулахаар ажиллаж байна.

Youth Business International
#YouthbusinessMongolia