Завхан аймгийн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Хөгжлийн Шийдэл ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа.


2018.10.03 Улаанбаатар хот – Европын Холбооны санхүүжилтээр Дэлхий Зөн ОУБ-ын Завхан аймагт хэрэгжүүлж буй Иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах төслийн хүрээнд Завхан аймгийн иргэний нийгмийн

байгууллагын төлөөлөл Хөгжлийн Шийдэл ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Хөгжлийн Шийдэл ТББ-ын Гүйцэтгэх захирал Э. Бат-Орших Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахын тулд зорилтот бүлэг, орон нутгийн иргэдийг дэмжин ажиллаж буй байгууллагын мэдлэг, туршлагаа хуваалцлаа.