Хөгжлийн Шийдэл ТББ нь ISO 9001:2015 Чанарын Удирдлагын Тогтолцооны стандартын аудитад орлоо.


2018.10.01 Улаанбаатар хот – Хөгжлийн Шийдэл ТББ нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг дунд бизнесүүдийн өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх эрхэм зорилгын хүрээнд  10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Бизнесийн хөгжлийг дэмжих мэргэжлийн цогц үйлчилгээ үзүүлэгч шинэлэг, үр дүнтэй, шилдэг байгууллага болох алсын харааг тодорхойлсон тус байгууллага зорилтот бүлэгт чиглэсэн

 үйл ажиллагаагаа олон улсын чанарын удирдлагын тогтолцооны дагуу хөгжүүлэхээр ажиллаж байна.

Иймд Хөгжлийн Шийдэл ТББ-ын ISO 9001:2015 Чанарын Удирдлагын Тогтолцооны стандартыг нэвтрүүлэн, хэвшүүлж буй байдлыг шалгахаар олон улсын аудиторууд ажиллаа.