Залуус сумынхаа хөгжлийг худасгуур байх боломжтой


Сургалтын оролцогч: Баасанжав Ононхангай

2015 оноос Ханбогд суманд уул уурхай салбарт ажил эрхлэхээр суурьшсан. Ханбогд сумын залуучуудад тулгамддаг нийтлэг бэрхшээлийн бол сумандаа мэргэжлээрээ ажиллах боломж хомс байдгаас туслах ажилтан эсвэл өөр чиглэлээр ажиллах тохиолдол их байдаг. Гэхдээ өөрсдөө сайн ажиллаад хөгжиж чадвал эсэргээрээ боломж мөн төдий чинээ их байдаг. Тэгэхээр бэрхшээлээс илүүтэй боломж илүү харагддаг.

Манай суманд залуучууд ажил эрхлэхийнхээ хажуугаар орон нутгийн нийгмийн асуудлуудыг шийдвэр хүсэл эрмэлзэл цөөнгүй байдаг. Жишээ нь миний хувьд үндсэн ажлынхаа хажуугаар малчдын нийгмийн асуудлуудыг шийдвэр тэр хэрээр сумынхаа хөгжлийг хурдасгах, хамтдаа хөгжих боломжийг эрэлхийлэхийг хүсдэг.

Энэ зорилгынхоо хүрээнд өөрийн бодолд тээн явдаг санаагаа ажил хэрэг болгохоор энэхүү 3 өдрийн сургалтанд хамрагдлаа. Километрээр тооцвол би сургалтанд хамрагдснаар маш хурдтайгаар ахиж чадлаа. Энэ удаагийн сургалт үнэхээр хүн бүрээс ямар нэгэн үр дүн гаргаж, тэвчээр шаардаж байсан. Өөрийн хийхээр төлөвлөж байгаа санаагаа өөрийн болгож, төлөвлөхөд маш үнэ цэнэтэй сургалт байлаа. Би өмнөхөөсөө илүү нилээд нямбай бас тэвчээртэй болох байхаа. Мөн энэхүү төсөл надад дараа дараагийн боломжуудад хүрэх том түлхэц болно гэж харж байна.