Бизнесийн санааг хэрхэн төлөвлөх вэ? сэдэвт уулзалт зохион байгуулагдлаа


  Хөгжлийн шийдэл ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Бат-Орших, REACH төслийн менежер Б.Хишигсүрэн, санхүү захиргааны ажилтан Ц.Уранзаяа  нар 2017 оны 02 сарын 03-06-ны өдрүүдэд REACH төслийн Дорнод салбарт ажиллалаа.

   Тэгвэл 2017.02.05 ны өдөр Гүйцэтгэх захирал Э.Бат- Орших Бизнесийн санааг хэрхэн төлөвлөх вэ? сэдэвт уулзалтыг YBM хөтөлбөрийн хүрээнд   18-35 насны залуучуудад зориулж явуулсан байна.
Уулзалтад 24  залуус хамрагдсан бөгөөд залуус амжилттай бизнес санааг хэрхэн гаргах болон  шинэ санаагаа хэрхэн шинжлэх талаар мэдлэгийг олж авчээ. Мөн уулзалтын гол зорилго нь хуучинсаг арга барилаас гарч шинэ арга барилыг эрэлхийлэхэд оршиж байсан.

   Мөн энэ өдөр REACH төслийн менежер Б. Хишигсүрэн Бизнес амжилт дагуулах ялгарах стратеги сэдэв сургалтыг бизнес эрхлэгчдэд зориулан явуулжээ. Сургалтанд  одоо байгаа зах зээлд хэрхэн өрсөлдөж  ялгарах, шинэ зах зээлийг хэрхэн бий болгох талаар мэдлэгийг олж авах байсан. Сургалтанд  хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчид олон талын мэдлэг өгсөн хэрэгтэй сургалт боллоо хэмээн ярьж байлаа.

  Түүнчлэн ажиллах хугацаандаа Гүйцэтгэх захирал Э. Бат – Орших , Төслийн менежер Б. Хишигсүрэн нар 2 харилцагчийн бизнесийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн  Дорнод аймгийн засаг даргын орлогч Г. Ганбат , ХХААГ-ын дарга А. Энхтүвшин нартай ажил хэргийн уулзалтууд хийсэн байна.