REACH Төслийн Баян-Өлгий салбар аймгийн арилжааны банк бүртэй хамтарч ажиллахаар боллоо


   REACH төслийн Баян-Өлгий салбар 2017 оны 01 сарын 19-ээс 31-ны хооронд аймгийн төвд бизнесийн зээл идэвхтэй гаргаж буй ХААН банк, Хас банк, Голомт банк, Төрийн банкны зээлийн ажилтнуудтай тусгайлсан ажил хэрэгч уулзалтуудыг банк бүртэй зохион байгууллаа. Уулзалтаар  2017 онд REACH төсөл эдгээр банкнуудтай хэрхэн жижиг, дунд бизнесүүдийг чадавхжуулах, зээл авахад нь дэмжлэг үзүүлэх талаар санал солилцож, хамтран ажиллах талаар тохиролцсон байна. Мөн банкнуудын ажилтан бүр жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх чин хүсэлтэй, хэрхэн хөгжүүлэх талаар дор бүрнээ бодож явдаг нь харагдаж байлаа. Түүнчлэн REACH төслийн ажилтан аймгийнхаа бизнесүүдийг хэрхэн хөгжүүлж болох боломжийг судалж төслийн хүрээнд аль болох олон бизнест зээлийн зуучлал үзүүлэх тэдэнд бизнесээ хөгжүүлэх арга замыг зааж өгөхийн тулд REACH төслийн багийнхантайгаа нягт уялдаатай ажиллаж байна.

   Уулзалтын гол зорилго нь: Зээлийн зуучлалыг идэвхжүүлэх, харилцан уялдаа холбоотой ажиллах, газар дээрх зээлийн зуучлалыг үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулахад оршиж байсан.

Мөн уулзалтаар:

  • 2017 оны 03 сард Төрийн банктай 7 хоног бүрийн Даваа гарагт
  • 2017 оны 04 сард Хаан банктай
  • 2017 оны 05 сард Голомт банктай
  • 2017 оны 06 сард Хас банктай хамтарч газар дээрх зуучлал хийхээр болсон байна.

Түүнчлэн банкнуудтай хамтран:

  • “Зээлийн боловсрол олгох” сургалтыг дээрх 4 банктай хамтран 2017 оны 03, 06, 09, 12 саруудад зохион байгуулах
  • “Зээлжих боломж” хэлэлцүүлэг- Төрийн банк, Голомт банктай хамтран зохион байгуулах
  • Арилжааны банкнуудтай хамтарч өдөрлөг зохион байгуулах зэрэг ажлууд зохион байгуулахаар болсон.

   Мөн уулзалтаар банкны зээлийн ажилтнуудад АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Хөгжлийн Шийдэл төрийн бус байгууллага болон  REACH төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэн, төслөөс гаргаж буй ном гарын авлагын талаар танилцуулга хийсэн. Зээлийн зуучлалаас гадна банкнуудтай хамтран сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж ЖДБизнесүүдийг чадавхжуулах, сургах, хар  дэвтэр тогтмол хөтөлж хэвших талаар болон газар дээрх зээлийн зуучлал үзүүлэх талаар харилцан ярилцжээ.

   Зээлийн ажилтнуудын зарим нь REACH төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлгүй байсан ба бүх үйлчилгээ нь үнэ төлбөргүй явагдаж байгаад талархан цаашид хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлсэн байна. Аймгийн төвд  зээл идэвхтэй гаргаж буй арилжааны банкны ажилтнуудтай тухайлан уулзаж харилцан нягт хамтран ажиллах талаар ярилцсан нь үр дүгнээ өгөн зээлийн зуучлал идэвхэжнэ гэдэгт итгэл дүүрэн байна.