Газар дээрх зуучлалын өдөрлөг боллоо


   АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH төсөл нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд банк, санхүүгийн байгууллагын зээлийн шаардлагад нийцүүлэн чадваржуулах зорилготой. Тэгвэл 2017 оны 01 сарын 25-ны өдөр Хас банкны Ард салбартай хамтран Газар дээрх зээлийн зуучлалын өдрийг зохион байгууллаа.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлийн материалыг үндэслэн зээлжих чадварыг тодорхойлох, болзол хангасан ЖДБЭ нарын зээлийн материалыг гүйцээн авч зээл олгох зорилготой өдөрлөгт 10 бизнес эрхлэгч оролцжээ. Тэд банкны мэргэжилтэн нартай ганцаарчлан уулзаж, бизнесийн шинжилгээ хийлгэж, зээлжих чадвараа тодорхойлуулан, дараагийн уулзалтаа товлолоо. Мөн энэ өдөрлөгийн ачаар гурван бизнес эрхлэгч зээлээ үргэлжлүүлэн судлуулахаар болсон байна.