АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн REACH Төсөл Капитрон Банктай хамтран ажиллана


   АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА)-ийн REACH төслийг хэрэгжүүлэгч Хөгжлийн Шийдэл ТББ нь Капитрон банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

   REACH төсөл нь төр болон хувийн хэвшил, жижиг, дунд бизнесүүдийг боломжит зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авахад тавигдах шаардлагыг хангахад нь дэмжин ажилладаг билээ.

  Төслийн хүрээнд Капитрон банктай энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар банкны зээлийн үйлчилгээний талаарх мэдээллийг солилцох, жижиг, дунд бизнесийн зээлжих чадавхийг нэмэгдүүлэх сургалт, семинар, уулзалт зөвлөгөөнүүдийг хамтран зохион байгуулах, зөвлөмж өгч, дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

   Капитрон банк нь Монгол улсын банк, санхүүгийн зах зээлд техник, технологид суурилсан дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээ болох интернет банк, телефон банк болон мессеж банкны үйлчилгээг анхлан нэвтрүүлж байсан төдийгүй, харилцагчиддаа эскроу данс, овердрафт зээл, лизинг, мэргэжийн зээл зэрэг шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг хүргэж банкны салбарт эрч хүчтэй, шинэлэг банкны дүр төрх бүхий  банк юм.