Хөгжлийн Шийдэл ТББ, Пан-Канадын сайн дурын, хамтын ажиллагааны Юнитерра хөтөлбөртэй хамтран ажиллана


   Хөгжлийн Шийдэл ТББ нь жижиг, дунд бизнесийн чадавхийг хөгжүүлэх үйл ажиллагаагаа сайжруулахаар Пан-Канадын сайн дурын , хамтын ажиллагааны Юнитерра хөтөлбөрийн хүрээнд Канад улсаас технологи болон менежментийн чиглэлээр мэргэшсэн, туршлагатай сайн дурын ажилтнуудыг хүлээн авч ажиллуулахаар боллоо. Юнитерра нь Канад улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр Олон Улс Судлал, Хамтын Ажиллагааны Төв ТББ болон Канад Улсын Дэлхийн Их Сургуулийн Үйлчилгээ ТББ-ын хамтран хэрэгжүүлдэг Пан-Канадын сайн дурын, хамтын ажиллагааны хөтөлбөр юм.
2020 он хүртэл хэрэгжих Юнитерра хөтөлбөрийн үндсэн зорилго болох хамтран ажилладаг түнш байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, тогтвортой, иж бүрэн өөрчлөлтийг хөхүүлэн дэмжих зорилтын хүрээнд Монгол улсад Барилга, Ноос ноолуурын дэд салбарт амьдралын боломж хязгаарлагдмал залуучууд, эмэгтэйчүүдэд илүү боломж бололцоо олгох чиглэлээр хамтран ажиллахаар хоёр тал тохиролцлоо.