Бүлгээрээ ховор нэр төрлийн нарийн ногоо тариалдаг


Борлуулалтын сувгаа нэмэгдүүлэх талаар төслийн зөвлөхөөс зөвлөгөө байнга авдаг

   2005 оны 12-р сард Дархан ГЭР Санаачлага төслөөс зохион байгуулах хүнсний ногоо тариалагчдын уулзалтын талаарх телевизийн дагуу энэ уулзалтанд хүнсний ногоо тариалах хүсэлтэй болон тариалдаг нэлээд хэдэн хүн очиж ГЭР Санаачлагын зөвлөхүүдтэй анх уулзжээ.

   Уг уулзалтанд тэдний л адил бэрхшээлтэй байдаг хүнсний ногооны жижиг бизнесүүд цуглацгаасан байлаа.

  Уулзалтанд оролцсоноор тэд жижиг бизнесүүд хэрхэн хамтарч, бие биедээ итгэж ажиллаж, амжилтанд хүрч болдгийг ойлгосон бөгөөд хамтаараа ажиллаад амжилтанд хүрсэн төслийн харилцагч бизнес бүлгийн гишүүдийг урьж туршлагыг нь яриулсан нь 12 гишүүнтэй “Арвин Ургац” бүлэг байгуулагдах гол үндэс болсон байна.

   Үүнээс хойш ГЭР Санаачлага төслийн бизнес зөвлөхийн зааж зөвлөснөөр тариалалт болон хураан авалтын үед бие биенийдээ очиж хамтран ажиллах, бие биенийгээ сургах, өөрийн мэдлэг туршлагаа бусадтайгаа хуваалцах зэрэг ажил үүргийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн байна. Энэ ажил үүргийн хуваариар ажилласнаар бүлгийн гишүүд ерөнхийдөө мэдлэгжиж, бага зардлаар мэдээлэл олж авах, бүлгийн гишүүдийн хоорондын харилцаа сайжрах, бие биенээ илүү сайн таньж мэдэх нөхцөл бүрджээ. Мөн 2006 оны 3-р сард ГЭР Санаачлага төслөөс зохион байгуулсан “Уламжлалт биш нарийн ногооны зах зээл”-ийн талаар танилцуулсан уулзалтанд оролцсон. Уулзалтын дараа эдгээр ногоонууд өндөр үнэтэй зарагддаг, УБ-т эрэлттэй байдаг, Хятадаас голдуу авчирч борлуулдаг, Монголын хөрсөнд ургах боломжтой гэдгийг мэдэж бүлгээрээ олон төрлийн ногоог тариалахаар болсон.

   Ийнхүү тэд Дархан ГЭР Санаачлага БХТөсөлд ажилладаг АНУ-ын Сайн дурын ажилтан Витагийн тусламжтайгаар хямд үнэтэй, өндөр чанартай АНУ-ын SEED программын үрийг худалдан авч тариалалт хийсэн байна.

   Гэвч тэдэнд урьд нь тариалж байгаагүй ногоо тарихад мэдлэг чадвар дутагдаж байв. Иймд тэд бизнесийн дараагийн зорилгуудаа хэрхэн хэрэгжүүлэх талаар төслийн зөвлөхүүдээс зөвлөгөө авч, Бизнесийн бүлэгт хэрхэн амжилттай ажиллах вэ, Үрийг таньж мэдэх, Үрийг боловсруулж тариалалтанд бэлдэх, Тариалалтын хугацаанд ногоог арчлах, Ногоогоо хэрхэн сайн борлуулах вэ зэрэг сургалтанд хамрагдан, хөдөө аж ахуй, тоног төхөөрөмж, техникийн талаар мэдээлэл аван, зоорьны сургалтанд суух зэргээр төсөлтэй байнга харилцаа холбоотой ажиллах болсон байна.

   Энэ жил “Арвин-Ургац” бүлгийнхэн SEED программийн үрнээс 250 уутыг худалдан авч тариалалт хийж эхлээд байна. Мөн тэд өөрсдийн тариалсан ногооныхоо үр өгөөжөөр бага хэмжээний хүнсний ногоо боловсруулж консервлон савлах цехтэй болох зорилт тавин ажиллаж байна.

Харилцагчийн хэлсэн үг: 
“Бид бүлгээр ажиллах болсноос хойш сарын борлуулалт маань 150%, эргэлтийн хөрөнгө маань 28% нэмэгдээд байна. Мөн бид бие биенээсээ байнга суралцаж, хамт олны уур амьсгал бүрдүүлэн, өмнөө тавьсан зорилготой ажиллах болсондоо үргэлж баяртай байдаг.”