АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА)-ийн REACH Төсөл Төрийн Банктай хамтран ажиллана


    АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн REACH төслийг хэрэгжүүлэгч Хөгжлийн Шийдэл ТББ, Төрийн Банктай хамтран ажиллахаар санал нэгдэж, санамж бичигт “Төрийн Банк” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Цэндсүрэн, Хөгжлийн Шийдэл ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Бат-Орших нар гарын үсэг зурлаа. Дэлгэрэнгүй…

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн REACH Төсөл Худалдаа Хөгжлийн Банктай хамтран ажиллана


   АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОХУА)-ийн REACH төслийг хэрэгжүүлэгч Хөгжлийн Шийдэл ТББ нь Худалдаа, хөгжлийн банк (ХХБанк)-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

   АНУ-ын ОУХА-ийн REACH төсөл нь жижиг, дунд бизнесүүдийг боломжит зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг авах чиглэлээр чадавхижуулах, төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд жижиг, дунд бизнесүүдийг боломжит зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбон зээл авахад тавигдах шаардлагыг хангахад нь дэмжин ажиллаж байна. Дэлгэрэнгүй…

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА)-ийн REACH Төсөлтэй хамтран ажиллана.


   Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн REACH төслийг хэрэгжүүлэгч Хөгжлийн Шийдэл ТББ хамтран ажиллахаар санал нэгдэж, санамж бичигт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал О.Мөнгөнцэцэг, Хөгжлийн Шийдэл ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Бат-Орших нар гарын үсэг зурлаа. Дэлгэрэнгүй…

Хөгжлийн Шийдэл ТББ 8 нас хүрлээ


   Хөгжлийн Шийдэл ТББ жил бүр зохион байгуулдаг “Бүх Ажилтнуудын Хурал”-аар 8 насныхаа төрсөн өдрийг 2016.8.14-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээнд Улаанбаатар хот болон орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн бүх зөвлөх, ажилтнууд оролцож байгууллагын үйл ажиллагааг улам сайжруулах талаар ярилцаж, мэдлэг туршлага хуваалцсан нэгэн сайхан өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Тус байгууллагын Гүйцэтгэх Захирал Э.Бат-Орших хурлын үеэр байгууллагынхаа амжилт, бүтээлийг хамтдаа хөтлөлцөж ирсэн тэргүүний ажилтнуудынхаа хөдөлмөрийг өндрөөр үнэлж өргөмжлөл гардуулав. Дэлгэрэнгүй…

АНУ–ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн REACH Төсөл үйл ажиллагаагаа эхлүүллээ


   АНУ-ын Засгийн Газар, Монгол улсын эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд чиглэсэн жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих хоёр жилийн хугацаатай хэрэгжих REACH төслийн нээлтийн үйл ажиллагаа Best Western Туушин зочид буудлын хүндэтгэлийн Соёмбо танхимд 2016 оны 06 сарын 22-ны өдөр боллоо. Дэлгэрэнгүй…