Мэрси Кор Монгол Олон Улсын байгууллаг хамтран хэрэгжүүлсэн “Санхүүгийн Хүртээмж ба Бизнес Хөгжил” төслийн хүрээнд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа


    Мэрси Кор Монгол Олон Улсын байгууллагын “Дасан Зохицох, Даван Туулах Чадвартай Орон Нутгийн Иргэд” хөтөлбөрийн хүрээнд “Санхүүгийн Хүртээмж ба Бизнес Хөгжил” төслийг Хөгжлийн Шийдэл ТББ хэрэгжүүлсэн бөгөөд төслийн хүрээнд оролцогч талуудын уулзалт хэлэлцүүлгийг 2019 оны 1 сарын 29- ний өдөр зохион байгуулагдлаа. Дэлгэрэнгүй…

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) Ази Номхон далайн бүс хариуцсан зохицуулагч ноён Sean Callahan Хөгжлийн Шийдэл ТББ-д зочиллоо.


АНУ-ын Олон Улсын  Хөгжлийн Агентлагийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хоёр жилийн хугацаатай REACH Төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм.

 Уг төслийн хүрээнд 7600 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төслийн үйлчилгээнд хамруулж, 747 гаруй жижиг, дунд бизнесүүдэд нийт 68 тэрбум төгрөгийн зээлийн зуучлалын үр дүнд 2,9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого болон 611 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон байна. Дэлгэрэнгүй…

МЕРСИ КОР МОНГОЛ МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ ЗАЛУУЧУУДЫН БИЗНЕС ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИЖ БАЙНА.


6 дугаар сарын 6-ны өдөр Мерси Кор Монгол мал аж ахуйн салбарт залуучуудын бизнес эрхлэх санаачлагыг дэмжиж, тэтгэлэг авахаар шалгарсан багуудад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Булган, Хэнтий, Сэлэнгэ аймгийн мал аж ахуйн салбарын төлөөлөл 18-35 насны 129 залуу энтерпренерүүд 4 долоо хоногийн турш үргэлжилсэн уралдаант шалгаруулалтад оролцож, гарааны хөрөнгийн 5 сая төгрөгийн шагналын эзэн болохын төлөө өрсөлдөв. Дэлгэрэнгүй…

АНУ-ЫН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН REACH ТӨСЛИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО


2018 оны 4 сарын 12, Пүрэв гараг- АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг(USAID)-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих REACH Төслийн албан ёсны хаалтын үйл ажиллагаа боллоо. Энэхүү төслийн зорилго нь хоёр жилийн хугацаанд таван салбар нэгжээрээ дамжуулан жижиг, дунд  бизнесүүдийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм. Дэлгэрэнгүй…

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн REACH Төсөл ‘’Жижиг, Дунд Бизнесүүдийн Санхүүжилтийг Дэмжих нь’’ сэдэвт форумыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.


“Жижиг, Дунд Бизнесүүдийн Санхүүжилтийг Дэмжих нь” сэдэвт форумын зорилго нь жижиг, дунд бизнесийн зээлжих чадавхыг сайжруулахад тооцоололтой, тогтвортой, шинэлэг арга замуудыг оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааны үр дүнд бий болгоход оршиж байна. Дэлгэрэнгүй…