Дундговь аймагт сургалт зохион байгуулагдлаа


   Хөгжлийн шийдэл ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Бат-Орших, REACH төслийн менежер Б.Хишигсүрэн нар 2017 оны 01 сарын 23-24-ны өдрүүдэд REACH төслийн Дундговь салбарт ажиллалаа.
Ажлын эхний өдөр YBM хөтөлбөрийн “Бизнес санааг төлөвлөх нь” сургалтыг Дундговь аймгийн 18-35 насны залуу бизнес эрхлэгчдэд зориулж Э.Бат-Орших удирдаж явуулсан байна. Залуучуудыг хайрцаганаасаа гарч сэтгэх, бусдыг хуулбарлах бус шинийг эрэлхийлэх боломжуудын талаар ойлголт өгөх зорилготой сургалтанд 23 залуус хамрагджээ. Сургалтанд сууснаар залуучууд шинээр сэтгэх, өөрсдийгөө дайчлах илүү эрч хүчийг мэдэрсэн байна. Дэлгэрэнгүй…

“Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт уулзалт боллоо


   Энэ жилийг  Дорнод аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго тавин ажиллахаар болсон. Ингэснээр  эдийн засгийн хямралтай энэ үед дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаадын иргэдэд борлуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Тэгвэл энэ ажлын хүрээнд REACH төслийн Дорнод салбар аялал жуулчлалын бизнес эрхлэгчтэй хамтран уулзалтууд зохион байгуулахаар болсон.  Эхний уулзалт нь 2017 оны 01 сарын 24-ны өдөр зөвхөн аялал жуулчлалын үйлчилгээний салбарын бизнесийн байгууллага иргэдтэй уулзалт хийсэн байна. Дэлгэрэнгүй…

#REACH_СУРГАЛТ


  АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй REACH төсөл энэ оны 1 сараас эхлэн хамтран ажиллаж байгаа арилжааны банкнуудын харилцагч жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулагдсан сургалт зохион байгууллаа.  Тэгвэл 2017 оны 01 сарын 18-нд “Бизнест амжилт дагуулах Ялгарах стратеги”, 2017 оны 01 сарын 19-нд “Ашиг нэмэгдүүлэх 5 алхам” сэдэвт ахисан шатны сургалтуудаа хийсэн байна. Дэлгэрэнгүй…

“Санхүүгийн тайланг уншиж ойлгох нь” сургалт зохион байгуулагдлаа


  REACH төслийн Дундговь салбар шинэ оны анхны сургалтаа 1 сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.Сургалтанд салбар бүрээс нийт 11 бизнес эрхлэгчид оролцсон. Уг сургалтаар бизнесүүдэд санхүүгийн анхан шатны баримтыг хэрхэн хөтлөх, бүрдүүлэх болон санхүүгийн тайланг хэрхэн боловсруулах, юуг анхаарах зэрэг санхүүгийн данс хоорондын уялдааны тухай ойлголт өглөө. Сургалтанд Төрийн банкны ТТХМенежер Х.Отгонбаяр оролцож санхүүгийн тайланг гаргахад түгээмэл тохиолддог алдаа дутагдал, татвар шимтгэлийн тухай бодит жишээ татаж тайлбарлаж өгсөн нь тухайн сургалтыг илүү ойлгомжтой болгосон байна. Дэлгэрэнгүй…

REACH Төслийн Баян-Өлгий аймгийн салбарт сургалт боллоо


   Баян- Өлгий аймгийн бизнес эрхлэгчдэд зориулсан “Тооцоолох цаг 1” санхүүгийн боловсрол олгох сургалт амжилттай болж өнгөрлөө. Мөн сургалтаар сайн дурын даатгал болон эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийн талаар зөвлөгөө өгсөн байна. Сургалт 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Иргэний танхимын сургалтын танхимд болсон. Дэлгэрэнгүй…