Залуу эмэгтэйчүүд өөрөө өөртөө ажлын байр бий болгохыг эрмэлзэж байна.


Сургалтын оролцогч: Н. Өнөрзаяа

Сумын онцлогоос шалтгаалан залуу гэр бүлийн нөхрүүд нь урт цагаар, ээлжээр ажилладаг учраас ар гэрийн бүхий л ажлыг эмэгтэйчүүд маань хариуцан үлддэг. Нөгөө талдаа бидний насны залуу эмэгтэйчүүдийн хувьд ажил эрхлэхэд ажлын байр мөн олдоц муутай байдаг. Учир нь төрийн албанд ажиллагсдын тоо хязгаартай байдаг гэх мэт шалтгаанаас залуу, хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд гэртээ хүүхдээ харан суухаас хэтрэхгүй байгаа. Гэтэл тэдгээр эмэгтэйчүүдэд боломж, нөөц зөндөө байна. Дэлгэрэнгүй…

Малчин эмэгтэйчүүд өөрсдийн оролцоотойгоор асуудлаа шийдвэрлэнэ


Сургалтын оролцогч: Тунгалаг Ариунзаяа

Ханбогд сумын уугуул малчин, сумын шинэхэн бэр болон ирсэн эмэгтэйчүүд сургалтаар танилцсан.  Сумын малчин эмэгтэйчүүдэд гэр бүлтэй холбоотой бэрхшээл цөөнгүй тулгарч байна. Учир нь хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хамруулах зорилгоор гэрийн эзэгтэй нар яалт ч үгүй төвд суурьших шаардлагатай болж байгаа. Энэхүү асуудлаас үүдэн гэр бүлийн харилцаа, мөнгө санхүү гээд мундахгүй асуудлууд үүсдэг.  Нэг ёсондоо 2 талд хуваагдан амьдрах шаардлагатай болж байгаан. Нөхрүүд маань мал дээр мал хуйгаа харгалзахаас өөр аргагүй. Мөн байнга нааш цааш эрж буцах гээд олон бэрхшээлүүдтэй бид нүүр тулж байна. Дэлгэрэнгүй…

Залуус сумынхаа хөгжлийг худасгуур байх боломжтой


Сургалтын оролцогч: Баасанжав Ононхангай

2015 оноос Ханбогд суманд уул уурхай салбарт ажил эрхлэхээр суурьшсан. Ханбогд сумын залуучуудад тулгамддаг нийтлэг бэрхшээлийн бол сумандаа мэргэжлээрээ ажиллах боломж хомс байдгаас туслах ажилтан эсвэл өөр чиглэлээр ажиллах тохиолдол их байдаг. Гэхдээ өөрсдөө сайн ажиллаад хөгжиж чадвал эсэргээрээ боломж мөн төдий чинээ их байдаг. Тэгэхээр бэрхшээлээс илүүтэй боломж илүү харагддаг. Дэлгэрэнгүй…

Бизнесийн санааг хэрхэн төлөвлөх вэ? сэдэвт уулзалт зохион байгуулагдлаа


  Хөгжлийн шийдэл ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Бат-Орших, REACH төслийн менежер Б.Хишигсүрэн, санхүү захиргааны ажилтан Ц.Уранзаяа  нар 2017 оны 02 сарын 03-06-ны өдрүүдэд REACH төслийн Дорнод салбарт ажиллалаа.

   Тэгвэл 2017.02.05 ны өдөр Гүйцэтгэх захирал Э.Бат- Орших Бизнесийн санааг хэрхэн төлөвлөх вэ? сэдэвт уулзалтыг YBM хөтөлбөрийн хүрээнд   18-35 насны залуучуудад зориулж явуулсан байна. Дэлгэрэнгүй…

Газар дээрх зуучлалын өдөрлөг боллоо


   АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH төсөл нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд банк, санхүүгийн байгууллагын зээлийн шаардлагад нийцүүлэн чадваржуулах зорилготой. Тэгвэл 2017 оны 01 сарын 25-ны өдөр Хас банкны Ард салбартай хамтран Газар дээрх зээлийн зуучлалын өдрийг зохион байгууллаа. Дэлгэрэнгүй…