Монгол-Үүр ХХК


Бизнесийн салбар: Сав баглаа боодол

Бизнесийн нэр: Монгол-Үүр ХХК

Бизнес эрхлэгчийн овог, нэр: Нямын Энхбаясгалан

   Ням овогтой Энхбаясгалан нь 2008 оноос эхлэн сав баглаа боодлын үйлдвэрлэлээ байгуулан анх өндөгний үүр үйлдвэрлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

  Тухайн үед өндөгний үүр гаднаас маш их хэмжээгээр орж ирж байгааг хараад үүнийг ер нь дотооддоо үйлдвэрлэж яагаад болохгүй гэж гэсэн бизнес сэтгэлгээгээр төсөл бичиж зээлд хамрагдаад үйлдвэрлэлээ  эхлүүлж байсан бол одоо өндөгний үүрээс гадна цаасан уут үйлдвэрлэж байна. Дэлгэрэнгүй…

Домборын худалдаа


Бизнесийн салбар: Moдон урлал

Бизнесийн нэр:  Домборын худалдаа

Бизнес эрхлэгчийн овог, нэр:  Медихантын Алхам

   Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй  ихэнх жижиг, дунд бизнесүүд санхүүжилтээ банк, санхүүгийн байгууллагаас олж авах хүсэлтэй байдаг ч ганцхан зээлийн бичиг баримтын бүрдүүлэлт хийхэд маш их цаг хугацаа зарцуулдаг. Ялангуяа хөдөө орон нутгийн жижиг, дунд бизнесүүдэд зээлийн бичиг баримтын бүрдүүлэлт хийхэд мэргэжлийн зөвлөгөө өгдөг байгууллага цөөн байдаг тул баримт бүрдүүлэх хугацаа нь ч удаан байдаг Дэлгэрэнгүй…

‘’CHOICE’’ брэнд гутал


Бизнесийн салбар: Гутал үйлдвэрлэл
Бизнесийн нэр: ‘’CHOICE’’ брэнд гутал
Бизнес эрхлэгчийн овог, нэр: Батжаргалын Ганбаатар

   ‘’CHOICE’’ гутлын үйлдвэрийг үүсгэн байгуулагч Батжаргал овогтой Ганбаатар нь Дүрслэх урлагийн дээд сургуулийн Чимэглэх урлагийн ангид элсэн суралцсан үеэс эхлэн чимэглэл урлагийг сонирхон 2007 оноос өөрийн хүсэл сонирхолд хөтлөгдөн гоёлын гутал хийх аргачлалыг судалж эхэлсэн байна. Дэлгэрэнгүй…

Жимс, жимсгэнэ, хүнсний ногоо нийлүүлэлт


Бизнесийн салбар: Жимс, жимсгэнэ, хүнсний ногоо

Бизнесийн нэр: Жимс, жимсгэнэ, хүнсний ногоо нийлүүлэлт

Бизнес эрхлэгчийн овог, нэр: Очгэрэлийн Батцэцэг

   Очгэрэл овогтой Батцэцэг нь “ЖЖБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд энэ компани Сэлэнгэ аймгийн Мандал суманд жимс, жимсгэнэ, хүнсний ногоо тариалах үйл ажиллагааг 2005 оноос хойш тасралтгүй явуулж байна. Компанийн нийт эзэмшил тариалангийн талбай нь 29 га боловч одоогийн байдлаар 5 орчим га-д тариалалт хийж байгаа ба үйл ажиллагаагаа өргөжүүлэн тариалалтын хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавьсан хэдий ч санхүү, хөрөнгийн нөөц бололцоогүйгээс болж  зорилгодоо хүрч чадахгүй байгаа. Дэлгэрэнгүй…

“Түвшин-Эрдэнэ Сэлэнгэ” Нөхөрлөл


Бизнесийн салбар: Оёдол эсгүүр

Бизнесийн нэр: “Түвшин-Эрдэнэ Сэлэнгэ” Нөхөрлөл

Бизнес эрхлэгчийн овог, нэр: Энхжаргалын Энхтуул

   Оёдлын бизнес эрхлэгч Э.Энхтуул нь анх 2013 онд оёдлын курст суралцаад аймгийн төв Сүхбаатар сумын захдуу байршилд 50 мкв ажлын байрыг түрээслэн бизнесийн гараагаа эхлүүлсэн.Түүний хувьд нэг оёдлын машинтайгаар захиалгат оёдлын үйлчилгээ үзүүлж байв. Дэлгэрэнгүй…