Бизнесээ өргөжүүлэх хүслэн


Бүтээгдэхүүнийг хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгэх нь чухал

   Батмөнх овогтой Нансалмаа нь 2006 оны 8-р сард анх ГЭР Санаачлага төслийн талаар мэдээлэл авахаар салбарын байранд нь очсоноор ГЭР Санаачлага төсөлтэй хамтран ажиллах эхлэл тавигджээ.

 Б.Нансалмаа оёдолчин мэргэжилтэй бөгөөд шүр сувдан хэлхээгээр жижиг ээмэг зүүлт хэлхэж борлуулдаг байсан.

  ГЭР Санаачлага төсөлтэй хамтран ажиллах хугацаандаа зээлийн зуучлал, өртөг үнэлгээгээ зөв тооцох, мэдээлэл, бизнес холболтын үйлчилгээ, бизнесийн сургалтуудад хамрагдан, цаашид бие даан бизнес эрхлэх арга барилаа нэмэгдүүлж, чадваржсан байна. Дэлгэрэнгүй…

Бүлгийн гишүүд бизнесийн мэдлэгээ байнга дээшлүүлэхийг зорьдог


Тус бүлгийн бүтээгдэхүүн дүүргийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарчээ

   “Нарлаг” бүлэг нь 2005 оны 12-р сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба анх хамт олны банк буюу мөнгөн хуримтлал үүсгэх хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Бүлгийн гишүүд нь ажилгүй, тодорхой орлогогүй, гэр хороололд оршин суудаг эмэгтэй голдуу гишүүд байдаг ба анх 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

   Тэд ГЭР Санаачлага төсөлтэй 2007 оны 5-р сараас эхлэн хамтарч ажиллаж эхэлсэн ба 2007 оны 6-р сард тус төслөөс дүүргийн ХХҮХ–тэй хамтран зохион байгуулсан эсгий гар урлалын сургалтанд бүлгийнхээ 2 гишүүнийг хамруулснаар бүлгийн үйл ажиллагаа өргөжих болон бизнес хэлбэрт шилжих анхны гараагаа эхлүүлсэн. Дэлгэрэнгүй…

Сайн бүтээгдэхүүн хийхийн тулд чанартай түүхий эд хэрэгтэй


Өөрт хэрэгцээтэй бүхнээ төслийн үйлчилгээнээс авч чаддаг

  Отгонбаяр хэмээх бүсгүй ам бүл 4-үүлээ, УБ хотын СХД-т амьдардаг. Гэр бүлийн хамт эсгий урлалын үйлдвэрлэлээ явуулсаар өдгөө 6 дахь жилдээ ажиллаж байгаа аж.

   Гэрт нь ороход дүү нь бойтог илээд /бойтог хийх/, нөхөр нь бойтогны улыг эсгээд, зүүн талд ноос өлгөөтэй, баруун талаар зулах хэсэг, хойморт вандан зассан зэргээр ажил ундарсан завгүй байв. Энэ бол ГЭР Санаачлага төслийн шугамаар орж ирсэн 66 ширхэг бойтог хийх захиалга аж. Отгонбаяр гэдэг энэ залуухан бүсгүй ГЭР Санаачлага төсөлтэй 2005 оны 7-р сард анх холбогдож, харилцагч болсон түүхтэй. Дэлгэрэнгүй…

Хүний хэрэглээний бүхий л зүйлийг ноосоор хийж болно


Бүтээгдэхүүний өнгө, загвар нь эрс сайжирч англи, монгол хэлээр хаяг, шошготой болжээ

   Дорнод аймгийн Чойбалсан хотын иргэн С.Оюунболд хилийн цэрэгт ажиллаж байгаад 1992 онд тэтгэвэрт гарснаар гэртээ суух болжээ. Тэр үед ноосоор эсгий эдлэл хийх сургалтанд суух боломж түүнд олдсон байна.

  Уг сургалтанд сууснаар хонины ноос гэдэг ямар сайхан бүтээгдэхүүн болдгийг хараад үнэхээр их гайхаж, бас их сонирхож эхэлжээ. Сургалтын дараа сургагч багшийн эрх аваад маш их баярлаж байсан бол тэрээр өнгөрсөн хугацаанд 200 гаруй хүнд ноосоор төрөл бүрийн хэрэглээний болон бэлэг дурсгалын зүйлсийг хэрхэн, яаж хийхийг зааж сургажээ. Тэдгээр хүмүүсээс зарим нь одоо ч гэсэн ноосоор эсгий эдлэл хийж, өрхийн хэрэглээгээ хангахаас гадна зарж борлуулан  орлогоо нэмэгдүүлж байна. Дэлгэрэнгүй…

Хамтын хөдөлмөр амжилтанд хөтөлнө


Тоног төхөөрөмжөө нэмэгдүүлээд байна

   Балбарын Тунгалаг хэмээх ажилсаг бүсгүй Төв аймгийн Сэргэлэн сумын Саалийн үнээний фермд ажиллаж байгаад уг ферм нь тарснаар сумын төв дээр малын түүхий эд ашиглан гэрийн бүслүүр үйлдвэрлэн амьдралдаа залгуулсаар ирсэн юм.

  Улмаар Сэргэлэн сумын хүн ам аймгийн төв болон УБ хот руу зах зээл бараадан  шилжих нь их болсон. Тунгалаг ч бусдын жишгийг даган аймгийн төв рүү 2005 онд шилжин  ирж гэрээрээ ойр зуурын үйлдвэрлэлээ явуулсан боловч төдий л ахиц гараагүй бөгөөд эргэлтийн хөрөнгө муугаас бизнесээ өргөжүүлж чадахгүй байлаа. Дэлгэрэнгүй…