Бизнесээ өргөжүүлэх хүслийн үзүүрт…


 Анх хүнсний мухлаг ажиллуулж эхэлсэн бол одоо 3 бизнестэй болсон

   С.Булган өмнө нь Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрт ажиллаж байхдаа сар бүрийн цалингаасаа хуримтлал үүсгэн ажилладаг байжээ. Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарч өөрийн гэсэн байнгын орлоготой болохын тулд хорооллын «Булаг» багт төв зам дагуу, хүн амын байршил сайтай хашааг худалдан авч хүнсний мухлаг ажиллуулж эхэлсэн.

 Үүндээ тулгуурлан бизнесээ өргөжүүлж 2003 онд «Бүрэн» нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр болгон ажиллуулсан байна. Мөн туслах аж ахуй эрхлэх зорилгоор ГЭР Санаачлага төслөөс төмс хүнсний ногоо тариалах гарын авлагыг авч, сургалтанд суусан.

Түүгээр ч зогсохгүй тэрээр дагалдах бизнестэй болохын тулд байраа зарж, 2006 онд Булганы Бугат суманд 1 га газар худалдан авч газар тариалалтын ажлыг эхлэн хашаандаа 6*4м-ийн хүлэмж, 6*6 м-ийн хэмжээтэй зоорь, өөрийн амьдрах орон сууцыг барьжээ. Дэлгэрэнгүй…