Өгөөмж-Архад ХХК


Бизнесийн салбар: Талх нарийн боов

Бизнесийн нэр: Өгөөмж-Архад ХХК

Бизнес эрхлэгчийн овог, нэр: Намсрай овогтой Энхжаргал

   Энэ удаагийн амжилтын түүх булангаараа АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг /ОУХА/-ийн зүгээс  Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH Төслийн харилцагч Н. Энхжаргалын Өгөөмж Архад ХХК талх нарийн боовны үйлдвэрийн бизнесийг онцолж байна.

   Н.Энхжаргал нь анх 1990 оны үед картын бараатай цагт дуковонд амттай еэвэн хийж бизнесийн гараагаа эхлүүлж 1999 оноос Өгөөмж-Архад нэртэй компаниа үүсгэн байгуулсан юм.Тухайн үед амттан ховор байсан тул хийсэн еэвэнг нь олон хүн худалдаж авъя гэдэг байсан тул тэрээр гэрээрээ боорцог, еэвэн хийж борлуулж эхэлсэн байна.

  Н.Энхжаргал нь үйлдвэрлэл байгуулагдсан цагаас хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, үйлдвэрлэсэн еэвэн нь өөрийн гэсэн амжилттай брэнд болж одоогийн үйлдвэрлэл Өгөөмж-Архад  ХХК-ийг бий болгож чадсан.

   Тэрээр тоног төхөөрөмж авах зорилгоор төслийн зээлд хамрагдах хүсэлтэй байсан тул Голомт банкны эдийн засагчтай  холбогдсоноор АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг /ОУХА/-ийн REACH Төсөлтэй холбогдох боломж бүрдсэн юм.

   Н.Энхжаргал тун удалгүй REACH Төслийн тогтмол явагддаг “Бизнесийг төлөвлөх нь” “Санхүүгийн тайлан уншиж ойлгох нь” сургалтуудад мөн уулзалтад оролцож бизнесээ өргөтгөх, хөнгөлөлттэй зээл авах шаардлагыг хэрхэн хангах талаар мэдээлэлтэй болсон юм.

“АНУ-ын ОУХА-ийн REACH Төслийн сургалтуудад хамрагдаж бизнесийн үйл ажиллагааны байдлаа тодорхойлж, харьцуулалтыг ойлгож авсан. Санхүүгийн илүү мэдлэгтэй болох нь хөрөнгө оруулагчдын итгэлийг илүү төрүүлэх ач холбогдолтой юм. REACH Төслийн хамт олонд баярлалаа. Амжилт хүсье.”

   Цаашид Н. Энхжаргал авсан зээлээрээ үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, тоног төхөөрөмж авч орлого нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж REACH Төсөлтэй байнгын холбоотой хамтран ажиллаж байна.