Хүүгийн Гутал ХХК


Бизнесийн салбар: Үйлдвэрлэл, худалдаа
Бизнесийн нэр: Хүүгийн Гутал ХХК
Бизнесийн байршил: Улаанбаатар хот
Бизнес эрхлэгчийн нэр: Гансүх овогтой Алтанхуяг

   Энэ удаагийн амжилтын түүх булангаараа АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг /ОУХА/-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH Төслийн харилцагч Г.Алтанхуягийн Хүүгийн гутал ХХК нэртэй гутлын бизнесийг онцолж байна.

  Бизнес эрхлэгч Г.Алтанхуяг нь 2007 оноос эхлэн Хүүгийн гутал ХХК-ийг байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.Гэвч энэхүү бизнесийн түүх нь анх аав, ээж 2 нь 1998 онд гэрээрээ гутал хийж Дэнжийн 1000-ын зах дээр гар дээрээсээ зардаг байсан үеэс эхлэлтэй.Тэрээр 2007 оноос гутлын үйлдвэрлэлээ 2 давхар тоосгон байшин болгож томсгож байсан бөгөөд одоогийн байдлаар өөрийн үйлдвэрийн байранд 40-60 ажилтантай үйлдвэрлэлээ явуулж байна.

  Өөрийгөө хөгжүүлэх, шинэ мэдээлэл, мэдлэг олж авах, орлогоо нэмэгдүүлэх, бизнес төслийн талаар мэдлэгүүдээ нэмэгдүүлэхийг үргэлж эрэлхийлдэг бизнес эрхлэгч Голомт банкны эдийн засагчтай уулзсанаар АНУ-ын ОУХА-ийн REACH Төсөлтэй холбогдох боломж бүрдсэн юм.

   Г. Алтанхуяг нь REACH Төслийн тогтмол явагддаг “Ашиг нэмэгдүүлэх 5 алхам”, “Бизнест амжилт дагуулах ялгарах стратеги”, “Бизнесийг төлөвлөх нь”, “Санхүүгийн тайлан уншиж ойлгох нь” сургалтад өөрөө болон ажилтнуудаа хамруулснаар санхүүжилтэд хамрагдах, ОУ-ын төслийн зээлд хамрагдах боломж болон бизнес төслөө хэрхэн бичих, орлогоо хэрхэн нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн өртөг, бусдаас ялгарах арга, үр ашгийн тооцооллоо хэрхэн гаргах тал дээр мэдлэг чадвараа нэмэгдүүлсэн юм.

“АНУ-ын ОУХА-ийн REACH Төслийн сургалтуудад хамрагдаж өөрийн бизнесийн үндсэнд нь зөв авч яваагаа бататган ойлгож авсандаа баяртай байна.Санхүүгийн илүү мэдлэгтэй болох нь хөрөнгө оруулагчийн итгэлийг илүү төрүүлэх ач холбогдолтой юм.Баярлалаа. Амжилт хүсье. “

  Цаашид Г. Алтанхуяг нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлж тоног төхөөрөмж, загвараа сайжруулан орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж REACH Төсөлтэй байнгын холбоотой хамтран ажиллаж байна.