Оёдол, эсгүүр


Бизнесийн салбар: Өрхийн малгай үйлдвэрлэл

Бизнесийн нэр: Оёдол, эсгүүр

Бизнес эрхлэгчийн овог нэр: Махгалын Сэргэлэн

   Махгал овогтой Сэргэлэн нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд хувиараа газар тариалангийн бизнес эрхэлж байгаад 2002 онд хүүхэд нь сургуульд орох болсонтой холбогдуулан Улаанбаатар хотод шилжин суурьшиж, тэр цагаас хойш өрхийн оёдлын бизнесийг сонирхох болсноор малгайн бизнесийг анх 2002 онд эхлүүлсэн байна.

   Сэргэлэн хэлэхдээ БНХАУ-аас импортоор орж ирсэн малгай боломжийн үнэтэй ч үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний чанартай адилгүй гэнэ.Түүний үйлдвэрлэн гаргадаг бүтээгдэхүүнүүд нь импортын малгайнаас хямд, олон төрлийн сонголттой, монгол хүний гавлын ясны онцлогт тааруулж хийгддэгээрээ онцлогтой.Мөн сүүлийн үед хэрэглэгч, үйлчлүүлэгчид үндэсний үйлдвэрлэлээ дэмжин үндэсний брэнд бүтээгдэхүүнээ хэрэглэх хүсэл сонирхолтой болсон нь бизнесийн үйл ажиллагаа өргөжихөд эерэгээр нөлөөлж байна. Түүний бүтээгдэхүүнүүд нь эрэлт ихтэй бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээгээрээ шууд борлогддогоос гадна  нэмэлт захиалгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэхийн тулд ажиллах хүчин нэмэх, түүхий эд материалын нөөцийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарсан байна. Гэвч тэрээр өмнө нь арилжааны банкнаас зээл авах хүсэлтэй байдаг байсан ч, банкны зүгээс шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр зээл авах ямар ч боломжгүй байсан бөгөөд энэ удаад энэхүү асуудлаа АНУ-ын ОУХА-ийн REACH Төслөөр дамжуулан шийдвэрлүүлэхийг хүсжээ.

   Энэхүү Сэргэлэнгийн хүсэлтийн дагуу REACH Төсөл ажлын байр нэмэгдүүлэх төсөлд төсөл бичих, зээлийн бичиг баримтын бүрдүүлэлтийг хийж, барьцаа хөрөнгийн дутагдлыг хэрхэн шийдэж болох талаар зөвлөгөө мэдээлэл өгснөөр зээл нь амжилттай хурдан хугацаанд гарсан юм.

“Хэрэгцээтэй цаг үед, хэрэгцээтэй санхүүжилтийг авахад тусалсан АНУ-ын ОУХА-ийн REACH Төсөлд талархлаа”.

   Төслийн санхүүжилт авсан Сэргэлэнгийн бүтээгдэхүүний гарц дахин нэмэгдэж, борлуулалт мөн хэмжээгээр өссөн юм.Түүнчлэн тэрээр нэг ажлын байрыг хадгалан үлдэж шинээр нэг ажлын байрыг бий болгосон юм.Цаашид тэрээр бизнесээ өргөжүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээний гарцыг нэмэгдүүлж, өөрийн үйлдвэрийн байртай болох төлөвлөгөөтэй гээс гадна үйлдвэр дотроо болон хэрэглэгчдэд хүрэх боломжтой газруудад нэрийн дэлгүүртэй болох, өмнө борлуулалт хийж байсан Улаан-Үдэ-д худалдаа хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.