Хөгжлийн Шийдэл ТББ “Даян Дэлхийн Нийгмийн Энтрепренёршипийн сүлжээ”ний 50 дахь гишүүн боллоо


   Бид нийгмийн энтрепренёршипийг Монгол улсад хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа билээ. Хөгжлийн Шийдэл ТББ-ын тухайд өнгөрсөн хугацаанд Монгол улсын нийгмийн энтренпренёруудын чуулганыг хоёр удаа зохион байгуулж, нийгмийн энтепренёршипийг дэмжих зөвлөхүүд, сургагч багш нарын багийг бүрдүүллээ.

  Мөн түүнчлэн дэлхийн 60 гаруй улсад нийгмийн энтрепренёруудыг дэмжих үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын “Даян дэлхийн нийгмийн энтрепренёршипийн сүлжээ”-ний 50 дахь гишүүнээр нэгдлээ.

  Энэхүү сүлжээнд нэгдсэнээр бид дэлхий даяар нийгмийн энтрепренёршипийг хөгжүүлэх чиглэлээр явагдаж буй сургалт, арга хэмжээ, аргачлалуудыг цаг тухайд нь судалж, суралцаж, Монголдоо хэрэгжүүлэх төдийгүй өөрсдийн сургалт, үйл ажиллагааны арга туршлагын дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх боломжтой болж байна.

  Хэрвээ та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, нийгмийн энтрепренёршипийн сургалт, зөвлөгөөнд хамрагдахыг хүсвэл Хөгжлийн Шийдэл ТББ-ын бизнесийн зөвлөх П.Амармэндтэй холбогдоно уу!

Цахим хаяг: amarmend@dsmongolia.org

Утас:               8809-0527