Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв Төсөл


Энэхүү төсөл нь 3 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Улаанбаатар Хотын Захиргаа, KOIKA ОУ байгууллага, Азийн Сан, “Хөгжлийн Шийдэл”ТББ, МҮХАҮТ, Нийслэлийн ЖДҮДэмжих Газар болон Голомт Банк зэрэг оролцогч талуудын оролцоотойгоор хэрэгжинэ. Төслийн 3 жилийн хугацаа дууссаны дараа энэхүү төслийн хүрээнд бий болсон Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв нь Нийслэлийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн төв болон үлдэж, ирээдүйд тогтвортой үйл ажиллагаа явуулан үлдэх юм.

Төслийн зорилго: 

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бизнесээ эхлүүлэх, хөгжүүлэх, амжилттай удирдахад чадавхжуулах замаар Нийслэл хотын засаг захиргаанд дараах хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.

Төслийн үйл ажиллагааны хүрээнд бий болох 3 гол үр дүн:

  • Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бизнесийн үйлчилгээ авч, ур чадвараа нэмэгдүүлэх таатай орчинг бүрдүүлэх
  • Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн Инкубатор төвөөр дамжуулан ур чадвараа сайжруулсаны үр дүнд илүү олон эмэгтэйчүүдэд бизнес эрхлэх нээлттэй боломжийг бий болгох
  • Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагааны үр дүнд илүү олон эмэгтэйчүүд бизнесээ мэргэжлийн түвшинд удирдаж чаддаг болох