Нийтлэг асуулт хариулт


Бизнес холболтын үйлчилгээнд хэн хамрагдаж болох вэ?

Уг үйлчилгээнд бизнес эрхэлж буй бүхий л насны хүмүүс хамрагдах боломжтой ба, та өөрийн бараа бүтээгдэхүүнээ биечлэн болон онлайнаар зургийг илгээж хамтран ажиллах гэрээ байгуулснаар хамтран ажиллах боломжтой болно.

Бизнес холболтын үйлчилгээнд хамрагдсанаар ямар төлбөр төлөх, ямар давуу тал үүсэх вэ?

Бизнес холболтын үйлчилгээ нь ямар нэгэн суурь төлбөргүй бөгөөд тантай байгуулах гэрээндээ заасны дагуу борлуулагдсан барааны 5% -ийн шимтгэлийг авдаг. Энэ нь дотоод зардал, хүргэлт, утасны зардал гэх мэт бусад зардлуудад хуваарилагддаг.  Үйлчилгээнд хамрагдсанаар бараа бүтээгдэхүүнээ бас нэгэн өөр сувгаар борлуулах, таниулах, сурталчлах захиалга авах боломжууд нэмэгдэнэ.

Бизнесийн зөвлөх үйлчилгээ гэж юу вэ?

Бизнесийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр нэг хүний хэрээс хэтэрсэн ур чадварын ажлын ачаалал шаардаж эхэлдэг. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд эхний ээлжид чадварлаг хүмүүсийг ажилд авах нь өндөр өртөгтэй төдийгүй эдийн засгийн хувьд үр ашиггүй байдаг. Тиймээс олон улсын хэмжээнд жижиг дунд төдийгүй томоохон компаниуд өөрийнх нь үйл ажиллагаанд богино хугацаанд хэрэгтэй болсон ур чадварын дутагдлыг бизнесийн зөвлөх гэж тухайн чиглэлээр мэргэшсэн хүмүүс, баг, компанийг гэрээгээр ажиллуулах замаар шийддэг.

Бизнесийн зөвлөгөө гэж юу вэ?

Ямар нэг чиглэлээр мэргэшсэн ур чадвартай хүмүүс, баг, компанийн зүгээс танай байгууллагын үйл ажиллагааг сайжруулах шийдлүүд, хийх ажлын төлөвлөгөөг боловсруулж өгөх, заримдаа хэрэгжүүлж өгөхийг бизнесийн зөвлөгөө гэж ойлгож болно.

Бизнесийн зөвлөгөө авахын ашиг нь юу вэ?

Хэрвээ та шинэлэг сэтгэлгээтэй, мэдлэг ур чадвартай хүмүүс, баг, компанитай холбогдож чадвал тэд таны бизнесийг хөндлөнгөөс харж, таны олж хараагүй боломжуудыг олж харж, таны шийдэж чадахгүй байсан асуудал бэрхшээлүүдийг шийдэж өгөх болно.

Байгууллагын сургалтын хөтөлбөрт заасан агуулгыг бага зэрэг өөрчилж зааж болдог уу?

Бид тухайн байгууллагын онцлогт тохируулан сургалтын хөтөлбөрөөсөө түүвэр хийж болдог. Хэрвээ цоо шинэ агуулга хэрэгтэй бол тухайн байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр сургалтын төлбөрөөс гадна нэмэлт төлбөр тооцогдоно.

Байгууллагын сургалтанд нэг байгууллагаас хэдэн хүн хамрагдаж болох вэ?

Манай сургалтанд нэг танхимд 25 хүртэл хүн суухыг зөвшөөрдөг.

Танай байгууллага өөрийн сургалтын танхимтай юу?

Манай байгууллага 20 хүртэл хүнтэй сургалт зохион байгуулах боломжтой өөрийн сургалтын танхимтай.

Байгууллага дээр ирж сургалт хийж болдог уу?

Тухайн байгууллагын ажилтнуудын цагийг хэмнэх үүднээс байгууллага дээр нь очиж сургалт хийж болдог. Шаардлагатай бол бид өөрсдийн проекторийг авч очиж болно.

REACH Төсөл зээл олгодог уу?

REACH Төсөл шууд зээл олгохгүй, харин зээл авахад нь төсөл бичих, зээлийн бичиг баримтын бүрдэл, тохиромжтой зээлийн бүтээгдэхүүний сонголт, зээлийн тооцоолол, зээлжилтийн мэдээлэл зэрэгт зөвлөгөө өгч, хамтарч ажилладаг.

REACH Төслийн сургалтууд төлбөртэй юу?

 REACH Төслийн бүхий л үйл ажиллагаа болох Зээлийн зуучлалын үйлчилгээ, Ажил хэрэгч уулзалт, харилцагчийн санхүүжилтийг дэмжих сургалтууд үнэ төлбөргүй бөгөөд энэхүү үйлчилгээнд Жижиг дунд бизнес эрхлэгчид хамрагдах бүрэн боломжтой.

Хөдөлмөр зуучлалын үйлчилгээнд хэрхэн хамрагдах вэ?

Ажил олгогчдын хувьд үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ажлын байрны захиалгын хуудсыг бүрэн гүйцэд бөглөж хөдөлмөрийн биржрүү илгээнэ. Харин ажил хайгчдын хувьд өөрийн биеэр болон онлайнаар хүсэлт илгээж анкет бөглөн ажил хайгчаар бүртгүүлнэ.

Танай хөдөлмөр зуучлалын үйлчилгээ төлбөртэй юу?

Төлбөргүйгээр үйлчилгээ үзүүлж байгаа.

YBM хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?

Youth Business Mongolia хөтөлбөрт хамрагдахдаа хөтөлбөрт хамрагдах анкет бөглөн info@ybmongolia.org хаягаар илгээх. Эвсэл хөтөлбөрийн сар бүрийн уулзалт, сургалтанд хамрагдаж хөтөлбөрийн гишүүн болох боломжтой.

YBM хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой вэ?

Youth Business Mongolia хөтөлбөр нь Залуусын Бизнес Дэмжих Санаачлага учраас 18-35 насны иргэд хамрагдах боломжтой.

Менторын хөтөлбөр гэж юу вэ?

Ментор гэдэг нь Сайн дураараа залуу бизнесүүдийг амжилттай бизнес болоход өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцаж буй зөвлөхүүд бөгөөд Youth Business Mongolia хөтөлбөрийн хүрээнд олон улсын менторын тусгай эрх бүхий сургалтаар бэлтгэгдсэн зөвлөхүүд юм. Эдгээр зөвлөхүүд нь зөвхөн сайн дурын үндсэн дээр залуучуудад зөвлөдөг бөгөөд ямар нэгэн үнэ төлбөргүйгээр, залуус бизнесүүдийг дэмжих чин зорилго, санаачлагын үндсэн дээр хамтран ажилладаг.

Хөтөлбөр үнэ төлбөртэй юу?

Youth Business Mongolia хөтөлбөрийн сургалтууд болон YBM клубийн уулзалтууд тодорхой тасктайгаар явагддаг. Харин менторын хөтөлбөр бусад үйл ажиллагаа үнэ төлбөргүйгээр явагддаг.

Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв төсөлд хэрхэн хамрагдах вэ?

Төсөлд хамрагдахын тулд гишүүн буюу харилцагчаар бүртгүүлэх шаардлагатай. Та Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв дээр биечлэн ирж анкет бөглөнө. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-0250 утсаар лавлана уу.

Гишүүн буюу харилцагч болсноор ямар давуу тал үүсэх вэ?

Та манай төв дээр ирж бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ зориулан өндөр хурдны интернет, хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий 10 компьютеруудтай хамтын оффисыг үнэ төлбөргүйгээр ашиглаж болно. Мөн анхан, ахисан төвшний  20 гаруй  төрлийн ур чадвар олгох сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

Хүүхдээ дагуулан очиж болох уу?

Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд саатуулах буланг тохижуулаад байна. Энэхүү буланд хүүхдийн эрүүл мэндэд хоргүй материалаар хийгдсэн сэтгэхүй хөгжүүлэх модон тоглоом, зурагт болон үлгэрийн номуудыг байрлуулсан байдаг.